Dark Light
Нийгэм | 2023-11-16

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 11-р сарын 16-ны 20 цагаас 11-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +5...+10 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08