Dark Light
Нийгэм | 2023-11-17

АНЭУ-тай “Mindgolia" экспог хамтран зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2023 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийв. 

Энэ үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг болон цахим ажлын хэрэглээний асуудал эрхэлсэн Төрийн сайд бөгөөд Ерөнхий сайдын ажлын албаны Ерөнхий захирал Омар бин Султан Аль-Олама-тай уулзаж, цахим хөгжил, хиймэл оюун ухаан болон харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: 

"Эмиратын хиймэл оюун ухаан хариуцсан дижитал сайд Шах Мухаммед Омар АНЭУлс 2018 онд цаасгүй төрийг бий болгох зорилт дэвшүүлж 336 сая цаас хэмнэсэн нь хүнд суртлыг бууруулахад түлхэц өгчээ. Дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуулийн үзэл санаа зөв болохыг илүү мэдэрлээ. 

И-Монголд байгаа бүх төрлийн бичгийг цаасаар нэхсээр байгаа зарим төрийн байгууллагуудтай хуулиар л тэмцэж үр дүн гаргах нь олон улсын туршлага ажээ. Цаасгүй төр, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах, Арабын нэгдсэн Эмират улсад харилцаа холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах зорилгоор “Mindgolia" экспог хамтран зохион байгуулахаар харилцан тохирлоо. 2 яамны хооронд хамтран ажиллах гэрээг албажуулахаар болсон сайн мэдээтэй" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19