Dark Light
Нийгэм | 2023-11-17

Хугацаанаас өмнө суллах хуульд заасан шаардлагыг хангажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокуророос ялтан С-ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн байх тул хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө суллах тухай санал ирүүлснийг анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д-ийн давж заалдсан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх ялтныг хугацаанаас өмнө суллуулахаар ирүүлсэн материалыг хянан хэлэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно “ гэж заасан.

Ялтан С сүүлийн нэг жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, засарч хүмүүжих нийгэмших сургалтад хамрагдсан, хорих ангиас даалгасан хөдөлмөр эрхэлж байсан, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан нь ялтны хувийн хэргийн материалд авагдсан ба ял эдлэх хугацаандаа 1 сар 18 хоногийн шагналын хоног олгогдож ялтан С нь шүүхээс оногдуулсан ялын хоёрны нэгээс дээш хувийг биеэр эдэлсэн байх тул  ялтныг  хугацаанаас нь өмнө суллах нөхцөлийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж  хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19