Цахим орчинд "Ногоон автобус"-ыг гаалийн бүрдүүлэлтгүй орж ирсэн гэх мэдээлэл гарсны дагуу ГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас тодрууллаа.
Ч.Тамираа: Гаалийн байгууллага чиг үүргийнхээ дагуу "Ногоон автобус"-ыг Замын-Үүд дэх боомтоор нэвтрүүлэхдээ холбогдох бичиг баримтын дагуу хяналт, шалгалт бүрдүүлэлтийг хийсэн. Гаалийн байгууллага нь аливаа тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримтын дагуу хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг хийж улсын хилээр нэвтрүүлдэг. Харин тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, үзлэг шинжилгээг ЗТХЯ-ны авто тээврийн оношилгооны төвд хийдэг. Уг журмын дагуу явсан болно.
АДМИН








Нийгэм




