Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.
Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
АДМИН








Нийгэм




