Dark Light
Нийгэм | 2023-11-17

"Ажил мэргэжлийн уралдаан-2023" болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд зохиогдож буй  "Ажил мэргэжлийн уралдаан-2023" ур чадварын уралдааны хоёрдугаар үе шат эхэллээ. 

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааны нэгдүгээр үе шат өнгөрсөн 10-р сарын 6,7-ны өдрүүдэд сантехникийн онол, ур чадварын төрлөөр зохиогдсон бол хоёрдугаар үе шатны уралдаан цахилгаан, гагнуурын төрлөөр явагдаж байна. 

Уралдаанд 12 байгууллагын нийт 24 ажилтан оролцож, өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийхээр өрсөлдөж байна. "Ажил мэргэжлийн уралдаан-2023"-ын аваргууд 2023.11.18-ны өдөр тодорно.

Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19