2023-2024 оны хичээлийн жилд Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих платформд суурилан зохион байгуулагдах сургалтын модулиуд Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/369 дүгээр тушаалаар батлагдлаа.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд модуль сургалтаас сонголт хийх бөгөөд батлагдсан хуваарийн дагуу сургалтад хамрагдана.
Жич: Сургалтад хамрагдах заавар болон хуваарийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газарт албан бичгээр хүргүүлнэ.
АДМИН








Нийгэм




