Dark Light
Нийгэм | 2023-11-18

"Шинэ хөдөө" төслийн хүрээнд ХАА-н тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилготой “Шинэ хөдөө” төсөл Дархан-Уул аймагт хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд шаардлагатай ХАА-н тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Тухайлбал Зуны хүлэмж усалгааны системийн хамт 82 ширхэг, 1 га ногооны талбайг услах хүчин чадал бүхий 15 ширхэг усалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, хөрс боловсруулах, үр үрсэлгээ хийх зэрэг газар тариалангийн зарим төрлийн тоног төхөөрөмжүүд тус тус багтаж байна. 

Ингэснээр өнгөрсөн намар Орхон суманд хүлээлгэн өгсөн зөгийн бал савлах үйлдвэр ороод нийт 1,0 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд олгоод байна. 

Мөн ирэх онд Шинэ хөдөө төсөлд 2,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19