Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд 2 толгой буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осол гарсан.
Энэ талаарх мэдээллийг анх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны 22 цаг 40 минутад машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт өгсөн ба тус мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 2 бугыг хулгайн анчид агнасан гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл хэмээн Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.


АДМИН








Нийгэм




