Dark Light
Нийгэм | 2023-11-18

“Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт цахим сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс (2023.11.17) Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит цахим сургалтыг “Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг Судлаач, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис удирдан явуулсан бөгөөд цахим засаглалын хөгжлийн олон улсын туршлага, чиг хандлага болон Монгол Улсын цахим засаглал, цахим шилжилтийн талаар хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийв.

“Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг 70 гаруй ажилтан оролцож, мэдээлэл авсан юм. Сургалтын үеэр оролцогчид сонирхсон мэдээллээ тодруулж, хариулт аван, харилцан санал бодлоо хуваалцлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19