Dark Light
Нийгэм | 2023-11-18

Охин: Шинэ танил сонирхолтой санал тавих бололтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 11 сарын 19-ний өдрийн 12 ордын зурлага

Хонь: Өнөөдөр ерөнхийдөө таатай байх болно. Харилцаа холбоонд анхаарлаа илүү хандуулаарай. Итгэлтэй найз нөхөд болоод хамаатан садангуудтайгаа ярилцахад тохиромжтой үе. Хувийн зовлон жаргалаа хуваалцах сайн найзуудтайгаа үргэлж холбоотой бай. Мөн удаан холбоогүй байсан найзтайгаа уулзах боломж олдож магадгүй. Жирийн уулзалт ч таны эргэн тойронд байгаа аз завшаантай нөлөөллийн хүчээр гайхалтай байх болно. Зарим хүмүүс таныг хүссэндээ хүрэхэд тусална.

Үхэр: Өнөөдөр ерөнхийдөө амар амгалан байдал ноёрхоно. Гэр бүлийн гишүүд илүү анхаарал халамж шаардагдана. Тэдний үгийг тэвчээртэй сонс. Аз жаргалтай байхын тулд харилцаа холбоо чухал байна. Сайхан ярилцах нь дотно харьцаа, харилцан ойлголцлыг авчирна. Олон хүнтэй газраас хол байж, гэр бүлийн амар амгалан байдлыг эрхэмлэ. 

Хамтатгах:  Өөрийн буруу хэрэглээг өөрчлөхийг хүсэх болно. Хэрэгцээ шаардлагадаа зөв дүгнэлт хийвэл дэмий зүйлд илүү мөнгө зарах хэрэггүй гэдгийг ойлгох болно. Зайлшгүй хэрэгцээтэй зүйл л худалдан аваарай. Гамтай эдэлж хэрэглэсэн зүйлээ солихгүй байх нь оновчтой шийдвэр байж магадгүй. Тансаг хэрэглээг хэт хүсэх хэрэггүй үе.

Мэлхий: Ойр дотнын харилцаандаа сэтгэл хөдлөлөө барь. Жирийн бус үйлдэл гарах бололтой. Ихэнх асуудал төвөгтэй байх төлөвтэй. Ямар ч зүйлд бүү хайнга хандаарай. Бодит үнэнтэй эвлэрч тэвчээртэй бай. Зарим хүмүүс таны итгэлийн эвдвэл одоохондоо шийдвэр гаргах хэрэггүй. Магадгүй удахгүй бүх зүйл тодорхой болох боломж байж мэднэ.

Арслан: Харилцаа холбоо тогтоох нь нэлээд хүнд байж болзошгүй. Хов живээс хол байх нь таны эрүүл ухааныг хадгалахад тусална. Энэ өдөр олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах нь таатай байх болно. Харин бусадтай харьцахдаа хэнэггүй зангаа аль болох хяна. Хэн ч анзаарах боломжгүй мэт зүйлийг ч санаандгүй хүн олж мэдсэн байх болно. Таагүй хэцүү нөхцөл байдлаас өөрийн мэдрэмжийг ашиглан зайлсхийх хэрэгтэй.

Охин: Шинэ танил сонирхолтой санал тавих бололтой. Одоогийн нөхцөл байдлаа дээшлүүлэхэд нөхөрсөг харилцаа тааламжтай нөлөөлнө. Харин мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаа хийх, буруу тооцоо гаргах магадлалтай. Чухал ажилтай хүмүүс анхаарал болгоомжтой бай. Өнөөдөр айлд зочлох эсвэл зочид гэртээ хүлээн авахад таатай.

Жинлүүр: Өнөөдөр том өөрчлөлт хийх хэрэггүй. Хэрэг явдал ихэнх нь таны талд шийдэгдэх өөдрөг төлөв байдал ажиглагдаж байна. Харин та ямар нэгэн хууль бус зүйлд орооцолдохоос болгоомжил. Өөрийгөө болон гэр бүлээ бүү хуур. Ямар нэг төлөвлөгөө зохиох бол анхаарлаа сайн төвлөрүүл. Ажил хэрэгтээ зарцуулах эрч хүчээ олохын тулд өнөөдөр хэцүү ажил эхлүүлээд хэрэггүй.

Хилэнц: Сэтгэл санааны байдал хоёрдмол байна. Таны хувьд энэ өдөр нөхцөл байдал ямар байгааг мэдэхэд хэцүү байна. Гэрийн ажилд дарагдах тул төлөвлөгөөгөө ягштал баримтлахын оронд чөлөөтэй байж болно. Найз нөхдийн хүрээлэлд өөрчлөлт гарна. Шинэ танилуудын харилцаа цаашид үнэ цэнтэй байж болох ба нийтлэг эрх ашиг олон байгааг олж харах болно.

Нум: Амьдралд сайн өөрчлөлт гарна. Гэр бүлийн амьдрал болон ажил хэргийн хоорондох тэнцвэрийг хангах боломж гарч магадгүй. Хамгийн чухал гэсэн зүйлээ барьж авах хэрэгтэй. Бүх зүйлд гарц байдаг тул ямар ч асуудлын шийдлийг заавал олох хэрэгтэй. Гэхдээ олон асуудал дунд эргэлзэх нь таныг стресст оруулна. Бие, сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хийвэл сайн үе.

Матар: Удаан хэмнэлтэй өдөр. Их ажилтай хүмүүс байсан бол тайван орчин хүсэж магадгүй. Хэрвээ танд асуудал байвал бусдаас тусламж хүс. Таныг юу аз жаргалтай болгохыг өөрөөсөө асуу. Мөн амжилтад хүрсэн хүмүүсийн туршлагыг судал. Ялангуяа залуу хүмүүс өөрийнхөө маргаашийг тодорхой зорилготой угтаарай. 

Хумх: Бүтээлч байдал болон зохион байгуулах чадвар нэмэгдэнэ. Анхаарлаа төвлөрүүлж чадвал эрч хүчтэй байдал ажлын бүтээмжийг дээшлүүлэх болно. Гэхдээ ямар ч ажил төрөл танаас няхуур нямбай байдлыг шаардаж байна. Орлого зарлагаа тэнцвэржүүлэхийг хичээж байгаа бол мөнгө зарцуулах тал дээр анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Тооцоогоо шалган, нэхэмжилсэн төлбөрүүд үнэн зөв эсэхийг шалгаарай.

Загас: Хоёрдмол хандлагатай өдөр. Амралгүй нэлээд удсан бол өнөөдрийг амрахаар сонгох нь зөв. Гэртээ цагийг өнгөрөөвөл таатай байх болно. Гэрийнхэнтэйгээ хамтран ямар нэг зүйл хийх нь та бүхнийг ойр дотно болгоно. Ихэнх зүйл энгийн байх боловч аажмаар төвөгтэй байдал бий болж эхэлнэ. Уучлалт чухал хүчин зүйл байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19