Dark Light
Нийгэм | 2023-11-19

Дани, Албанийн хөлбөмбөгчид ЕВРО-2024-ийн эрхээ авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дани, Албанийн хөлбөмбөгчид баасан гарагт буюу өчигдөр Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ шувтаргын шатанд оролцох эрхээ авлаа.

Албанийн шигшээ багийн хувьд ЕВРО-2024-т шалгарахад нэг оноо дутуу байсан бөгөөд Кишинев хотноо Молдовагийн шигшээ багтай хийсэн тоглолтод 1:1-ээр тэнцсэнээр эрхээ баталгаажууллаа. Одоо долоон тоглолтын дараах байдлаар Албани 14 оноогоор Е хэсгийг тэргүүлж байна.

Түүнчлэн хагас хамгаалагч Томас Деланигийн 54 дэх минутад оруулсан гоолын ачаар Дани улсын шигшээ баг хамгийн ойрын өрсөлдөгч Словенийг 2:1-ээр буулган авснаар  H хэсгийг тэргүүлж эхэллээ.

Одоогийн байдлаар Дани, Албани зэрэг 13 улсын багууд ЕВРО-2024 тэмцээний шувтаргын шатанд оролцох эрхээ аваад байгаа бөгөөд ирэх мягмар гарагт дуусах хэсгийн тоглолтуудын дараа дараагийн найман баг шалгарна.

Мөн 2024 оны гуравдугаар сарын 21-26-ны хооронд болох хасагдах шатны 12 багийн тоглолтуудын дүнгээр  сүүлчийн гурван багийг тодруулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19