Dark Light
Нийгэм | 2023-11-19

Төрийн түшээг хэн түших вэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гэж хүн байдгийг Та таних уу? Төрийн тэргүүний албан ёсны айлчлалын үеэр, Лаосын парламентын даргатай хийсэн уулзалтанд улс дамнан аялаад ядарсан гэж өөрөө тайлбарлаж байгаа ч уусан архиндаа согтуурхан, унтаа сэрүүний хооронд дэн дун суугаа энэ хүнийг Ц.Идэрбат гэдэг. Лаосын Үндэсний Ассамблейн дарга ноён Сайсумпон Фумвихан тэргүүтэн задарсандаа ч юм уу, ядарсандаа юм уу дэгэн догон суугаа Монголын УИХ-ын гишүүний талаар юу гэж бодож, яаж гайхсан бол? Аяншиж ядраад унтсан гэх үү, архи уугаад согтсон гэх үү? Өөрөө бол айлчлал шахуу тул ядарсан гэж тайлбарлаж байна. Уншигч та харин юу гэж бодож байна вэ? Задарсан хүний төрх үү, ядарсан гишүүний шинж үү? 

Уусан архи нь гараагүй ч юм уу, улс дамнан аялаад ядарсан ч бай, уулзалтанд ирчихээд унтаад байсан Ц.Идэрбат гэдэг хүний нэрийг лаосчууд мэдээж цээжлэхгүй. Монгол гэсэн нэгэн нэр Лаосын төрд санагдаж үлдэнэ. Албан ёсны айлчлал бол ажил. Албан ёсны айлчлал бол аялал зугаалга биш, алжаал тайлах мөч биш. Улс орны нэр хүнд ууш идэшний охь биш.   

 Төрөө түшээд байна уу, төрд түшүүлээд байна уу? Согтоод байна уу, шогтоод байна уу? Төрсөн биеэ эхлээд түшиж чадвал төр улсаа түшиж чадна. Согтоод байна уу, шогтоод байна уу? УИХ-д Ёс зүйн дэд хороо ажлаа хийнэ үү.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08