Дунд голын дунд, Орос-Монголын олон улсын гэрээнд заагдсан төмөр замын бүсэд баригдсан Акуа гарден хорооллын хэрэгт газрын албан 9 түшмэл шалгагдаж байна. Захирамж гаргаж эцсийн шийдвэр гаргасан засаг дарга нараас нэг нь ч мөрдөгдөөгүй байна. Ногоон байгууламж нэрээр анх газар олгосон Э.Бат-Үүл, усан паркийн зориулалт нэмсэн Су.Батболд, орон сууцны хороолол барихыг зөвшөөрсөн Д.Сумъабазар нарын гарын үсгийг газрын албаныхан хүчээр зуруулсан юм уу, дууриалгасан болж таарч байх шиг байна.
Нийгэм | 2023-11-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




