Шадар сайд С.Амарсайхан шатсан давхар автобус худалдан авах гэрээнд Д.Сумъяабазар гарын үсэг зурсан баримт дэлгэлээ. Цавчаа ногоон дээр, цайсан улаан, шатсан давхар, дунд оврын дулимаг гэх мэт өнгө өнгийн, өөр өөр төрлийн автобусны хулгайн баримтууд ийнхүү ээлж дараалан илчлэгдсээр байна. Хуучин автобус шинийн үнээр шахах гэж байгаад баригдсан “Тэнүүн-Огоо”-гийн мөн л хуучин хашаа, газар, баазыг нь 54 тэрбумаар үнэлэн хохиролдоо тооцуулан авах гэж байгаа юм. Хуучин юмыг шинэ гэж үнэлүүлэхдээ сурамгай “Тэнүүн-Огоо” хашаа, газар 54 тэрбумд яг хүрэх эсэх дээр иргэд бүү хэл эрх баригчид эргэлзэж байна. Дансан дахь 11 тэрбумыг барьж түгжсэн дээр хотын захын гурван хуучин хашаа, баазынх нь 54 тэрбумын үнэлгээг нэмсэн ч цаана нь 38 тэрбумын хохирол хэрхэн барагдах нь нь тодорхойгүй байна.
Нийгэм | 2023-11-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




