Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас энэ онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Цагдаагийн байгууллагад залуу нас, халуун сэтгэлээ зориулсан мөнгөн мөрдэстнүүд:
1. Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхтайван
2. Шарын гол сумын, сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Оюунболд
3. Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтүвшин
4. Захиргааны удирдлагын тасгийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямдаваа
5. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нарыг Цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд болон нийт алба хаагчид хүлээн авч дурсгалын зүйл гардууланн хүндэтгэл үзүүллээ.

АДМИН








Нийгэм




