Dark Light
Нийгэм | 2023-11-19

Загас: Өөрийн дотоод сэтгэлээ сонсож, зөн совингоо дага

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.11.20-ны өдрийн 12 ордын зурхай

Хонь: Тогтворгүй өдөр. Сэтгэл хөдлөлөөс болоод биеийн эрч хүч буурна. Хүнд ажилтай хүмүүс ноогдсон үүрэг даалгаврыг хурдан хийхэд хэцүү байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг тайван байлгаж, таатай уур амьсгал бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуул. Элдэв хэрүүл маргааныг тоохгүй өнгөрүүлж, илүү чухал асуудалдаа санаа зовох хэрэгтэй.

Үхэр: Өнөөдөр од эрхэс танд эрч хүч өгч байна. Тиймээс та яаж амжилт олох талаар сайн тунгааж бод. Өөрийгөө юуг хийхэд бэлэн байгаа болон өнөөгийн хэрэгцээ шаардлага юу болох талаар харьцуулан дүгнэ. Таны биеэ авч явах байдал,  гадаад үзэмж амжилтад хүрэхэд сайнаар нөлөөлж байна. Чухал албан ажил хийдэг хүмүүс өөрийн мэдлэг оюун болон ухаан бодлоо ашиглахаас гадна зөн совингоо сайн сонс.

Хамтатгах: Энэ өдөр амжилттай байх болно. Гайхалтай эерэг нөлөө үзүүлэх сонирхолтой зан чанартай хүнтэй тааралдах болно. Хэрэгтэй өөрчлөлт хийхээс бүү татгалз. Өөрийгөө нээж олоорой. Өөрийн мэдлэг чадварын түвшинг шалгаарай. Өмнөх үзэл бодол буруу байж магадгүй. Амьдралаа зөв хандлагатай болгохын тулд өдөр бүр буруу хэв маягаас татгалз. 

Мэлхий: Эмх замбараагүй од эрхсийн байрлал зарим хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр тэрслүү хэв маягтай болгоно. Тайван амгалан бус байх боловч яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ хийсвэр төсөөлөл, сэтгэл хөдлөлөө илүү барих хэрэгтэй болно. Бусдын шүүмжлэлд хэт эмзэг хандахаас зайлсхий.

Арслан: Тэвчээртэй байх өдөр. Чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл онцгой мэдээ хүлээж байгаа хүмүүсийн найдвар биелэхгүй байж магадгүй. Гэхдээ их санаа зовох хэрэггүй. Хэсэгхэн хугацаанд тэвчээртэй байх хэрэгтэй. Сэтгэл санаагаа сэргээх зүйлийг хийн, найзуудтайгаа үдшийг өнгөрөөвөл үр дүнтэй байна. 

Охин: Байдал яаж ч өөрчлөгдөж мэдэх өдөр. Нэгэн хэвийн, хязгаарлагдмал байдал таныг залхаах болно. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийх боломжгүй гэдгийг ухаар. Зарим үед юу ч хийх хэрэггүй. Зүгээр л өмнөх ажлаа илүү хичээж хийх хэрэгтэй. Өнөөдөр онцгой зүйл хүлээх хэрэггүй. Анхааралгүй байдлаар тааруу сонголт хийх юм бол дараа нь харамсаж мэднэ.

Жинлүүр: Ашиг сонирхол нийлэх хүмүүстэй уулзах, шинэ орчинд шилжих зэрэг нь сайн үр нөлөөтэй байна. Таны зан ааш хувирч бодлогогүй үйлдэл гаргаж мэднэ. Эргэн тойронд байгаа нөхцөл байдал урьдчилан таамаглашгүй байж болно. Бие даасан байдал нь ямар нэг сөргөлдөөнд хүрэхгүй байх хамгийн сайн арга байна. Гэр бүлд асуудал гарсан ч таагүй байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас зугтаж болохгүй. Энэ нөлөө удахгүй арилж амьдрал хэвийн болно.

Хилэнц: Сайн муу хосолсон өдөр. Өнөөдөр хийж байгаа үйлдэлдээ илүү хэрсүү хандах нь чухал. Таны эргэн тойрон дахь хүмүүс үл ойлгом, түрэмгий ааш гаргаж магадгүй. Ажил хэрэгт багаар хамтрах нь тохиромжтой арга барил байх болно. Олны саналаар гарсан шийдвэр зөв байх магадлалтай үе.

Нум: Од огторгуйн нөлөө танд сайхан өдрийг өгч байна. Ямар нэг шийдвэр гаргах бол үр дүн нь амжилттай байх магадлал их. Ганцаараа ажиллахын оронд багаар ажиллах нь илүү амжилтад хүргэнэ. Мөн өөрийгөө итгэл хүлээж чадах хүн гэдгээ  харуулах бололтой. Таны биеэ авч явах байдлыг олон хүн үнэлнэ. Бусдад анзаарагдахыг хүсвэл сайхан хувцаслах хэрэгтэй. Гэрийн ажил их байвал ойр дотнын хүмүүсээс тусламж гуй.

Матар: Өнөөдөр таны хувьд ажилд дарагдсан өдөр болох төлөвтэй. Хийх ёстой ажлууд ар араасаа давхцан, давж гарахад хэцүүхэн байж болно. Гэхдээ та тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв ажлаа амжилттай дуусгахад илүү зохион байгуулалт хэрэгтэй бол зөв хуваарь гаргахад анхаар.

Хумх: Завгүй хүмүүс нэн тэргүүнд хийх чухал зүйлсээ жагсаа. Буруу зуршилтай бол үүнээсээ салахыг хичээ. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал ажлаа сольж эсвэл шинэ мэргэжлээр сурч болно. Хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулахын тулд цагаа хэрхэн зохион байгуулахаа сайн төлөвлө. Хайрын харилцаагаа хадгалахын төлөө жижиг сажиг зүйлсийг золиослоход бэлэн бай. Тав тухтай амьдралын орчин бүрдүүлэхийн тулд мөнгөө хадгал.

Загас: Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх болно. Хэрвээ та оюун ухаанаа тайвшруулах бясалгал хийвэл таагүй байдал удахгүй замхарч, амар тайван болно. Зүрх сэтгэлдээ хамгийн их хүндэлж явдаг хүний зөвлөгөө ч заавал үнэн байх албагүй шүү. Өөрийн дотоод сэтгэлээ сонсож, зөн совингоо дага. Ажил үүргээ хувааж хийх нь таатай байх бөгөөд хамтран ажиллах нь эерэг мэдрэмж өгнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19