Dark Light
Нийгэм | 2023-11-19

Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Тува улсын баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монгол улсын өсвөр бөхчүүдтэй барилдлаа. 

Хоёр улсын өсвөрийн бөхчүүдийн багийн барилдаанд  Тува улсын баг 33:16-ын харьцаатай ялалт байгууллаа. 

Тува улсын багт залуу бөх Донгак Сүлде /7/, Намчаа Сүгдер /5/, Ондар Алдаржы /5/, Салчак Кудерек /1/, Монгуш Алаш /3/, Ооржак Айрат /4/, Самбый-оол Айслан /1/, Монгуш Гендун /3/, Эрес-оол Солаан-Байыр /4/, нар нийт /33/ даваа авч ялсан бол Монгол улсын багт сумын заан Э.Бат-Өлзий /6/, сумын начин /1/, сумын начин Б.Бумбацогт /3/, залуу бөх Г.Үнэнхүү /0/, Т.Мөнгөн-Эрдэнэ /5/, Б.Хадбаатар /1/, Ж.Бат-Эрдэнэ /0/, Д.Төрболд /0/, Б.Эрболд /0/ нар нийт 16 даваа авсан юм. 

Тува улсын багийн дасгалжуулагчаар Донгак Кайгал-оол, Баткар Анатолий, Монгол улсын багийн дасгалжуулагчаар Б.Батхуяг  нар ажиллажээ. 

Хоёр багийн хүүхдүүд нийт  долоон тойрог барилдсан бөгөөд  Тува улсын залуу бөх Донгак Сүлде 7 тойрог барилдаж 7 давсан амжилтаар бусдыгаа манлайлсан бол Монгол улсын багаас сумын заан Э.Бат-Өлзий 7 барилдаж 6 давсан амжилтаар удаалав. 

Барилдаанд амжилт гаргасан Тувагийн өсвөр бөхчүүдийг  Монгол улсад Их, дээд сургуулиудад элсэн суралцахад МҮБХ-оос дэмжин ажиллана. 

Тус барилдааныг А.Очирхуяг захиралтай “Гранд говь теч” ХХК болон МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүн Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн  Ж.Мөнгөнбаяр захиралтай “Повер инжен” ХХК-ууд ивээн тэтгэж оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08