Dark Light
Нийгэм | 2023-11-19

Үс засуулахад нас уртасна сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-11-20, Даваа гараг

Билгийн тооллын шинийн 8, хар морь өдөр, тооно-22 одтой, мод суудалтай, 7 улаан мэнгэтэй, рашааны барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.

Наран ургах шингэх: 08:04-17:10

Үс засуулбал: Үс засуулахад нас уртасна сайн. Харин хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр

Өдрийн сайн цаг: Морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой.

Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.

Нохой жилтний сүлд гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19