Dark Light
Нийгэм | 2023-11-20

Куба Улсын элчин сайд Хорхе Родригес-ийг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригес-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн зарим асуудлаар санал солилцоод, Куба Улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас тус улсын эдийн засаг хүндэрч буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19