Dark Light
Нийгэм | 2023-11-20

Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөхөд ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ.
Тэр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болов. 2004 оны тус тэмцээнээс  “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм. Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль ба “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08