Dark Light
Нийгэм | 2023-11-21

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүх хурал түр завсарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Хуралдааны эхэнд ирц танилцуулсан бөгөөд зарим өмгөөлөгч нар хурал давхацсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. Харин прокуроруудын зүгээс хуралдааны товыг эрт мэдэгдсэн тул хуралдааныг хойшлуулахгүй, үргэлжлүүлэх хүсэлтээ байна гэв. Шүүх бүрэлдэхүүн ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр хуралдаан түр завсарлага авлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19