Хүний эрхийн үндэсний комисс нь хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ирсэн.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийн 15 илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгасан байдаг.
Монгол Улсад 2022 оны байдлаар хагас өнчин 36363 хүүхэд, бүтэн өнчин 2911, үрчлэгдсэн 1478 хүүхэд байна. Мөн асрамж, халамжийн төвд 974 хүүхэд байгаагаас 86 нь хөнгөн болон хүнд хэлбэрийн, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн.
2024 онд УИХ-д өргөн барих Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа юм байна.
Тиймээс эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, хамтран ажиллахыг хүсжээ.
АДМИН








Нийгэм




