Dark Light
Нийгэм | 2023-11-21

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 7-10-нд зохион байгуулахаар товложээ. Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно. Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Бүртгэлийн хуудас

Суудлын хуваарь

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19