Dark Light
Нийгэм | 2023-11-22

Согтуурсан үедээ айлын гэрийг гаднаас нь галдан шатаагаад зугтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ. Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ. 

Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан Тавантолгой түлшийн ахлах Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ. 

Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19