Dark Light
Нийгэм | 2023-11-22

Жанхай, Тойлогт чиглэлд 8 км зам тавьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт барих 37.9 км хатуу хучилттай авто зам тавина.         

Өнөөдрийн байдлаар Хатгал- Хүзүүвчийн шил, Жанхай, Тойлогт чиглэлд 8 км хатуу хучилттай замыг тавьсан  бөгөөд ирэх оны 7 сараас өмнө Хатгал-Хүзүүвчийн шил замыг  бүрэн дуусгах, мөн ондоо багтааж Жанхай-Тойлогт чиглэлийг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.    Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19