Dark Light
Нийгэм | 2023-11-22

Бусдад салаавч гаргаж танхайрсан үйлдэлд зөрчлийг хэрэг нээн шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ. 

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бусдад салаавч гаргаж танхайрсан үйлдэлд зөрчлийг хэрэг нээн шалгаж байна.

Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19