2023 оны 11 сарын 23-ны өдрийн 12 ордын зурхай
Хонь: Жижиг асуудлуудыг амжилттай шийднэ. Мөн төлөвлөсөн ажлууд ихэнх нь амжиж хийгдэнэ. Хэрвээ тулгарч буй асуудал төвөгтэй болж байвал бүү бухимдаарай. Удахгүй бүх зүйл сайхан болно. Дараагийн алхмаа хийхээс өмнө сайн судлах хэрэгтэй.
Үхэр: Аз таныг ивээх болно. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамрагд. Ажил хэрэгт тулгарах сорилт нь хяналт сайн тавихыг шаардах болно. Хувийн ур чадварын хүчээр бүх бэрхшээлээс дарамтгүй гарч чадна. Баг хамт олон тань таны ажлыг төгсөж чаддаг шургуу занг бахдах болно. Чухал үр дүнг өгөх бүх боломжийг бүү алд.
Хамтатгах: Болгоомжтой байх өдөр. Аливаа харилцаандаа болгоомжтой хандахыг од эрхэс анхааруулж байна. Ямар нэг чухал шийдвэр гаргах бол хойшлуулахад гэмгүй. Энэ үед аль болох амар тайван орчинд цагийг өнгөрөөх хэрэгтэй. Аливаа зүйлийг гаднах байдлаар нь дүгнэх гэсний хэрэггүй. Тухайн нөхцөл байдлыг сайн ойлгохгүй бол бусдаас нэрэлхэх хэрэггүй.
Мэлхий: Анхаарал төвлөрөх өдөр. Бусадтай эрх мэдлийн төлөө өрсөлдөж тэмцэлдэх болно. Энэ тэмцэл их эрч хүч шаардаж магадгүй. Бусдыг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үзээрэй. Мөн хэрэггүй зүйлийн төлөө санаагаа бүү чилээ. Зарим үйл явдал хэний ч санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөж болно.
Арслан: Найз нөхөдтэйгээ ямар нэг төлөвлөөгүйгээр уулзах нь сэтгэл санааг сэргээнэ. Өнөөдөр танд хэрэгтэй мэдээллийг санаанд оромгүй хүн өгч магадгүй. Хэрэгтэй өөрчлөлт нь шинэлэг байдлыг мэдрүүлнэ. Хувийн ур чадвараа боломж гарвал бусдад сайн харуулах үе. Ажлын байран дахь байр суурь нэр хүндээ өсгөх боломжийг сайн ашиглаарай.
Охин: Анхаарал сарниулах үйл явдал ихэснэ. Аль болох эртхэн ажлаа дуусга. Учир нь цаг өнгөрөх тусам санаа бодол тань сайн төвлөрөхгүй болно. Ажлаа хийхийн зэрэгцээ өөр сонирхолтой зүйлсийг оролд. Сүүлийн үеийн сайхан уран бүтээл үзэж сонирхох нь таныг сэргээж өгнө. Таны бүтээлч байдлыг дэмжих зүйлийг сонирхох нь хамгийн зөв сонголт байна.
Жинлүүр: Тэвчээр шаардсан өдөр. Ихэнх хүмүүс эрсдэлтэй зүйлээс хол байхгүй бол их мөнгө амархан олох юм шиг мэдрэмж төрж магадгүй. Хэрвээ гэнэтийн ажил хэрэг гарвал түр хойшлуулаарай. Санаандгүй учралаас их мөнгө алдаж болзошгүй. Таагүй сэтгэгдэл болон стрессээс болж ямар нэгэн өвчин тусахаас болгоомжил. Эрүүл мэндийн асуудлаа шийд эхийн тулд зөв дэглэм барь.
Хилэнц: Залхуу хүргэм өдөр. Жижиг сажиг зүйлд ч анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх болно. Боломжтой бол жижиг гэлтгүй бүхнийг төлөвлөх нь зүгээр байснаас дээр. Танд бага зэргийн амралт хэрэгтэй учраас ямар нэгэн сонирхолтой зүйл хийж сэтгэлээ сэргээх нь зөв. Биеийн эрүүл мэндэд ашигтай илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дархлаан системээ сайжруулахад анхаар.
Нум: Сайн хандлагатай өдөр. Өнөөдөр нэгэн хэвийн уйтгартай байдлаа өөрчлөх мэдээ хүлээн авах магадлалтай. Боломжийг бүү алд. Урагшаа зоригтой зүтгэ. Таны урам зориг, бүтээлч сэтгэлгээ зорилгодоо хүрэхэд тусална. Хайр дурлалын харилцаанд илрэх айдас, түгшүүр хуурамч байх бололтой.
Матар: Хувийн амьдралаа зохицуулах нь хамгийн чухал байна. Бусдыг хүлээцтэй сонсож, хэрүүл маргаанаас зайлсхий. Олон сонголтоос шийдвэр гаргахад хүндрэлтэй байж магадгүй. Ийм үед шулуухан байсан нь дээр байж мэднэ. Эерэг хандлага бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. Гадаад нөхцөл байдал таны далд мөрөөдөл хүслийг асаана.
Хумх: Цаг хугацаа өнгөрөх тутам та илүү туршлагатай болсноо мэдэрнэ. Өнөөдөр сайхан харагдаж, сэтгэл санаа өөдрөг байх тул хүмүүс тань руу татагдана. Энэ өдөр бусдад тааламжтай сэтгэгдэл төрөхөөр хувцасла. Харин сэтгэл санааг хямраадаг сөрөг хүмүүсээс хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, сэтгэл санаа тань хямрах магадлалтай байна.
Загас: Бусдаас хэрэгцээтэй тусламж дэмжлэгээ нэрэлхэлгүй ав. Энэ нь зөв зүйлд суралцах, ажил мэргэжлээ сонгох зэрэгт таатай нөлөөлнө. Хэрвээ ойрд уулзаагүй найзууд байгаа бол тэдэнтэйгээ холбогдон сонин хачныг нь сонс. Зарим харилцаанд хэт бардам зан гаргаж хол хөндий байсан байж магадгүй. Таны шийдвэрт сэтгэл хөдлөл нөлөөлөх ёсгүй.
АДМИН








Нийгэм




