Dark Light
Нийгэм | 2023-11-23

Тэгш хамруулан сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь- 2" төслийг 2021 оноос эхлэн нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгуудын сонгогдсон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна. 

Төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Тэгш хамруулан сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх, туршлага судлах” сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, төслийн туршлага, үр дүнгээ хэлэлцэн, хамтран ажиллалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19