Dark Light
Нийгэм | 2023-11-23

Газар, хэлтсийн дарга нар сертификатаа гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “INFOSEC ХХК”-иас зохион байгуулсан “Эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал”-ын талаарх сургалтад  яамны дотоод нэгжийн дарга нар хамрагдаж, өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон сургалтын байгууллагын удирдлагуудаас сертификатаа гардан авлаа. 

Мөн уулзалтын ярианы дүнд Зам, тээврийн хөгжлийн яам болон “Инфосек Интелиженс ХХК” хооронд цаашид дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

Үүнд: 

- Эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг яамны бүх албан хаагчдад үе шаттайгаар зохион байгуулах 

- Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Олон улсын хөтөлбөрт яамны төлөөллийг хамруулахад дэмжлэг үзүүлэх 

- Зам, тээврийн салбарт мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн чиглэлээр цахим систем хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19