"Бид эх дэлхийн байгаль хамгаалагч" уриатай “Байгаль хамгаалагчдын II чуулган" 11 дүгээр сарын 25-нд Төрийн ордонд болно.
21 аймаг, нийслэл дүүргүүдэд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний санал санаачилгыг цаашдын зорилго, хөтөлбөрт тусгах хүрээнд “Байгаль хамгаалагчдын II чуулган”-ыг зохион байгуулж байгаа юм.
Чуулганы салбар хуралдаанууд БОАЖЯ болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж байна.
Хуралдаанаар:
- Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийн аргачлал, шинэчлэл,
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн төлөвлөлт,
- Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтын төлөвлөлт хийх аргачлал,
- Менежментийн үр ашигт байдлын үнэлгээний журмын төсөл,
- Биологийн олон янз байдлын мониторингийн мэдээллийн сан (БИОСАН) танилцуулга,
- Смарт программ ашиглан амьтны тооллого, судалгаа мониторинг хийх нь,
- Тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг тогтооход зэрлэг амьтдын дохио дамжуулагчийн мэдээлэл ашиглах нь,
- Олон улсад байгаль хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ,
- Монголын байгаль хамгаалагчдын холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,
- Байгаль хамгаалагчдын осол, гэмтлийн бүртгэл, олон улсаас дэмжлэг авах боломж,
- Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагчдад өгөх урамшууллын танилцуулга
- Зэрлэг амьтны хууль бус худалдааны төсөл зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл солилцон, санал, хэлэлцүүлэг өрнүүллээ.
АДМИН








Нийгэм




