Dark Light
Нийгэм | 2023-11-24

Б.Нарантуяа снукер биллъярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов. Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19