Dark Light
Нийгэм | 2023-11-24

Унгар улсад манай улсаас жил бүр 200 оюутан тэтгэлгээр сурах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ үеэр “Stipendium hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2026 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр Унгар Улсад жил бүр 200 хүртэл оюутан суралцуулах боломжийг үргэлжлүүлэхээр боллоо.

Энэ үеэр Тампус төрийн сангийн 10 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр болон Засгийн газар хоорондын тэтгэлгээр Унгар Улсад сурч байгаа 50 гаруй оюутны төлөөлөлтэй уулзсан юм. Оюутны дотуур байр, амьдрах орчныг илүү сайжруулах, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар зарим сургуулийн удирдлагатай уулзаж санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19