Dark Light
Нийгэм | 2023-11-25

1600 хүүхдийг хөгжмийн өдөрлөгт хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аян болон "Соёлын эрхийн бичгийн тандалт судалгаа"-ны ажлын хүрээнд DGL Хөгжмийн академи, Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон, дүүргийн боловсролын хэлтэс хамтран Соёлын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр "Хөгжимлөг үндэсний хөтөлбөр" өдөрлөгийг СХД-ийн ерөнхий боловсролын 9, 143, 74, 153, 162, 122, Хөгжил, Өнөр сургуулиудын дунд, ахлах ангийн 1600 гаруй сурагчийг 11 дүгээр сарын 15-30-ны өдрүүдэд хамруулж байна. 

Өсвөр үеийнхэнд хөгжмийн боловсролыг таниулах зорилготой тус өдөрлөгийн хүрээнд дараах хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна. Үүнд:

1. Хөгжмийн багш нарын workshop хөтөлбөр

- DGL Хөгжмийн академийн ерөнхий захирал, СТА, БТА Гитарчин н.Даваацэрэн- Хөгжмийн тухай ойлголт илтгэл

- Морин хуурын багш: н.Баярбаатар- Морин хуурын анхан шатны сургалт

- Дуулах урлагийн багш: Дуучин н.Нямсүрэн - Дуулах урлагийн танилцуулга, ойлголтын талаарх илтгэл

2. ОЗЗО артист лабелийн уран бүтээлчдийн үзүүлбэр

3. Хөгжмийн боловсролыг таниулах хөгжөөнт тоглоом 

/5 хүүхдийг DGL хөгжмийн академид суралцах эрх/                                                       

/Юкүлэлэ хөгжим, хөгжмийн хэрэгслээр шагнах/

4. "Open stage" нээлттэй тайзны үзүүлбэр

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08