Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу алба хаагчдын бие бялдар, эрүүл мэнд, чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Санхүү, аж ахуйн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн юм.
Тэмцээнд 35 анги, байгууллагын 51 багийн 408 тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ.
Тэмцээний эрэгтэй багийн “Тэргүүн байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн алба, “Гутгаар байр”-т Дорнод аймгийн цагдаагийн газар, эмэгтэй багийн “Тэргүүн байр”-т Тээврийн цагдаагийн алба,“Дэд байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарав.
Багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн алба, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.
АДМИН








Нийгэм




