Dark Light
Нийгэм | 2023-11-26

Сүүлийн 5 жилд хосолсон шимт 5207 толгой үхэр борлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Дадал сум нь 52.1 мянган толгой малтай, үүний 40.9 хувь буюу 21.3 мянга нь үхэр сүрэг байна. Тохиромжтой хэвшлийн 5.2 мянган үхэр байгаа нь нийт үхрийн 24.4 хувийг эзэлж байна.

Мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт “Дадалын ухаа” үхэр нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд өсөн үрждэг хэдий ч амьдын жингийн үзүүлэлтээр Монгол үүлдрийн үхрээс 27.6%-иар илүү, эх үүлдэр болох Симменталь үүлдрийн үхрээс 15.4 %-иар бага байгаа нь үүлдрийн тодорхойлолттой дүйж байна.  

Монгол улсад нийт баталгаажсан 5 үүлдрийн үхэр байдаг. Үүнд:  

- Монгол үүлдэр

- Сарлаг

- Сэлэнгэ үүлдэр

- Дорнод монголын улаан үүлдэр

- Дадлын ухаа үүлдэр 

Мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт үхрийг Хэнтий аймгийн хэмжээнд ашиглахаас гадна Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд худалдан авч үржүүлж байна. Сүүлийн 5 жилд 7 аймаг,  нийслэлийн 77 сум, дүүрэгт нийт 5207 толгой үхрийг борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19