Dark Light
Нийгэм | 2023-11-27

Монгол улс нийгмийн ажилтан бэлтгээд 26 жил болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургуулийн нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээний чанарыг сайжруулахад салбарын нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх, сургуулийн нийгмийн ажлын шууд үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор “Сургуулийн нийгмийн ажлын шууд үйлчилгээ ба мэргэжлийн удирдлага” сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш нартай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нийт 65 хүн хамрагдлаа.

Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхлээд 26 жил, ерөнхий боловсролын сургуульд сургуулийн нийгмийн ажилтан албан ёсоор ажиллаж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байна.  

Сургуулийн нийгмийн ажил суралцагчдын суралцах үйл явцад тулгарч буй зан үйл, харилцааны болон хөгжлийн бэрхшээл, хичээлийн хоцрогдол, таслалт, үл хайхрах явдал, дарамт, хүчирхийлэл, нийгэм эдийн засгийн хүндрэл зэрэг бэрхшээлийг арилгах, даван туулахад туслах зорилготой нийгмийн ажлын үйлчилгээ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19