Байгалийн түүхийн музей “Монголын эртний далайн амьдрал - эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнг нээн толилуулж байна.
Тус үзэсгэлэнгээр Палеонтологийн шинжлэх ухаан гэж юу вэ? Геологи, Археологийн шинжлэх ухаантай хэрхэн холбогддог тухай ойлголтуудыг өгөх бөгөөд түүний хэрэглэж байсан дуран гэх мэт 13 эд хэрэглэл, гар бичмэл болох хээрийн хоёр тэмдэглэл, эртний далайн амьтдын 30 гаруй олдвор нийт 45 биет үзмэр болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээлэл бүхий ханын самбар тайлбарыг дэглэж үзэгчдийн хүртээл болголоо.
АДМИН








Нийгэм




