Dark Light
Нийгэм | 2023-11-27

ЦЕГ: Сурагчид бөөгнөрөл үүсгэсэн, хоорондоо зодолдоогүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүлэг болон хуваагдан зодоон хийж буй хүүхдүүдийн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тус хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэсээс шалгаж байгаа аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Арван жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага арваннэгдүгээр сарын 24-ний 20:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгахад Ерөнхий Боловсролын ...дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19