Dark Light
Нийгэм | 2023-11-27

Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 22-нд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 25-ны 13.40 цагт Онцгой байдлын ерөнхий газарт өгсөн байна.

Тус сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж эхэлжээ. Улмаар өчигдөр 08.38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19