Хавдрын Хяналтын Олон Улсын Холбооны санаачилга АТОМ хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Милнер, зөвлөх Сумитра Кришнамурти болон Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан нар 11-р сарын 22-нд ХСҮТ-д зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
АТОМ хөтөлбөр нь бага болон дундаас доош орлоготой орнуудын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдруудын эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай эмийн нэр төрлийг олшруулах, эмийн зохистой хэрэглээг сайжруулахад дэмжлэг үзүүлж, чадавх бэхжүүлэх олон улсын хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрийн зүгээс гишүүн орнуудаасаа 46 улсыг тодорхой шалгуураар сонгосноос эл хөтөлбөрийг эхэлж хэрэгжүүлэх 3-н орны нэгэнд Монгол улс багтжээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хорт хавдрын эмчилгээнд өндөр чанартай, олон төрлийн эмийг хэрэглэх боломж олгох АТОМ хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэхийн төлөө шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, цаашид хамтран ажиллах талаар саналаа хэллээ.
АДМИН








Нийгэм




