Dark Light
Нийгэм | 2023-11-27

Холимог тулааны тэмцээнд оролцох бөхчүүдийн шалгаруулалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны гадаад харилцааны хүрээнд ҮНДЭСНИЙ БӨХ болон Монгол улсыг сурталчлах төлөвлөгөөт ажлын хуваарьт багтсан Олон төрөлт бөхийн барилдаан, холимог тулааны тэмцээнд оролцох бөхчүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Олон төрөлт бөхийн барилдаан болон холимог тулааны тэмцээн 2024 оны 03-р сарын 20-25-ны өдрүүдэд Испани улсад зохиогдох бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй бөхчүүд 2023 оны 12-р сарын сарын 29-ний өдрийн дотор товч мэдээлэл, танилцуулгаа mubh2021@gmail.com хаягаар ирүүлнэ үү. 

Шалгаруулалтын товч шаардлага:

- Биеийн өндөр 190 см-с дээш байх,

- Биеийн жин 110 кг буюу түүнээс дээш байх,

- Үндэсний бөхөөс гадна бөхийн бусад төрлүүд, спорт тоглоом, тулааны спортоор хичээллэсэн мэдээлэл, зэрэг, цолын үнэмлэхийг хавсаргах

Шалгаруулалтад оролцогчдын бүртгэлийг хүлээн авсны дараа шалгаруулалтын товыг зарлана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19