Дорноговь аймгийн нийт нутгийн 80-90 хувьд нь цасан бүрхүүл тогтож цаашдаа өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, аймгийн нутгийн хойд хэсэг болох Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Өргөн, Айраг зэрэг нутагт ахиу цас их оржээ.
Засгийн газраас гаргасан албан даалгаврын хүрээнд Дорноговь аймаг 100 тонн өвс 80 тонн тэжээл бэлтгэх ёстойгоос 600 тонн өвс 200 тонн тэжээл бэлдсэн байна. Аймгийн ХХААГ-аас үүссэн нөхцөл байдалд эрсдлийн үнэлгээ хийж өвлийг эрсдэл багатай хэрхэн давах талаар гамшгийн төлөвлөгөө боловруулсан аж.
Аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилт хүндэрсэн сумдад өвч тэжээл нийлүүлэх, шатахуун нийлүүлэх зэрэг алыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
АДМИН








Нийгэм




