Dark Light
Нийгэм | 2023-11-28

Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19