Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гарсан зөрчлийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн “Н” нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ерөнхий боловсролын сургуулийн “Kinder Police”-д үүрэг гүйцэтгэж байсан иргэнийг тээврийн хэрэгслийн урд зогсож хөдөлгөөн хаалаа гэх шалтгаанаар биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
АДМИН








Нийгэм




