Dark Light
Нийгэм | 2023-11-28

Цаас нааж улсын дугаараа өөрчилсөн этгээдэд хариуцлага тооцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гарсан зөрчлийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллээ. 

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Toyota  маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоог цагаан өнгийн цаасны наалддаг туузаар дарж, өөрчлөн, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19