Dark Light
Нийгэм | 2023-11-28

Хонь: Сайн найз нөхдөө баярлуулах зүйл бодож олоорой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 11 сарын 29-ний зурхай

Хонь: Сайн найз нөхдөө баярлуулах зүйл бодож олоорой. Мөн найз нөхдийнхөө хүрээг тэлэх, ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэх боломжийг ашигла. Бусадтай үзэл бодлоо хуваалцах нь таны хувьд аз завшаантай тохиолдол байх болно. Таатай боломжийг үр ашигтай ажилд зориул. Шинээр ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Удахгүй мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх бололтой.

Үхэр: Эрч хүчтэй өдөр ирж байна. Та өөрийнхөө гадаад төрхөд их анхаарна. Өөдрөг байх нь чухал бөгөөд таныг эрүүл чийрэг байхад тусална. Сайн найзтайгаа уулзах зэргээр өөртөө урам зориг оруул. Ажлаа сольж, шинэ орчинд орж болзошгүй. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцохоор байна. Ажил амралтаа зохицуул. Энэ нь таатай нөхцөл байдлыг авчирна.

Ихэр: Өнөөдөр бясалгал хийснээр сэтгэл дотроо байгаа таагүй зүйлийг үгүй хийх боломжтой. Ер бусын зүйл хүсэж мөрөөдөж байгаа хүмүүст бүх юм энгийн уйтгартай мэт санагдах бололтой. Хоосон мөрөөдлөө шаргуу ажиллах байдлаар соль. Ажилладаг салбартаа олон хүнд танигдах болно. Албан тушаалаа ахиулахыг хүсэж байвал мэдлэг чадвараа сайжруулж, туршлагаа нэмэгдүүлэх боломжийг судал.

Мэлхий: Олон нийтийн ажилд оролцох нь танд шинэ найдварыг төрүүлнэ. Сонголт хийхдээ ойр дотнынхоо хүмүүсийн саналыг авах нь ашиг тустай. Хувиа хичээсэн биш гэдгээ мэдүүлэхийн тулд бусдын хүсэл сонирхлыг эрхэмлэ. Танд энэ өдрийн холбоо харилцааны хандлага нь мэдэхийг хүссэн зүйлдээ хангалттай хариу авахад тусална. Гэхдээ түргэн зан ааш хурдан төрнө. Уур бухимдлаас болоод зөрчил гарч болзошгүй тул хэлэх үгээ цэнээрэй.

Арслан: Хариуцлагатай хүмүүс ажил хэрэгтээ ахиц гаргана. Мөн зөв сэтгэлтэй байх нь таны ажилд тус дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвлөгөө болон найз нөхдийн тусламж цаашдын амжилтад тань сайнаар нөлөөлнө. Энэ үед найз нөхдийндөө зочлох эсвэл гэртээ зочид урих зэрэгт таатай.

Охин: Хэт ачаалалтай байвал бие тавгүйтэж болзошгүй. Өнөөдөр таагүй бодолд автах юм бол нөхцөл байдал таныг тайван суулгахгүй. Сэтгэл санаа тогтворгүй байх нь дотнын хүмүүстэйгээ харилцахад хүндрэл учруулна. Хайртай хүмүүстээ анхаарал тавь. Амьдралаа хэвийн байлгахын тулд тайван, хэрсүү байх шаардлагатай.

Жинлүүр: Завгүй өдөр. Таны гар утас тасралтгүй дуугаран, анхаарлыг тань сарниулна. Ажил дээр одоогийн байр суурь хөндөгдөн, таагүй байдал үүсэж магадгүй. Ямар ч нөхцөлд орсон дүрэм зааврыг чанд сахь. Та аль болох олон хүнээс хол байж, ганцаар үлдэхийг хүснэ. Зарим үйл явдал танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Шийдвэр гаргаж байхдаа болгоомжтой байхад илүүдэхгүй.

Хилэнц: Эерэг хандлагатай өдөр. Эрч хүчээ төвлөрүүлэх юм бол аливаа бэрхшээл, саадтай тэмцэж чадна. Харин сул талаа зоргоор тавих нь өөртөө саад тотгор үүсгэх шалтгаан болно. Хэрүүл маргаан хийх, таагүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Бусдын хэлсэн үгэнд хэт эмзэглэх хэрэггүй.

Нум: Ерөөл билигтэй өдөр. Ямар нэгэн шинэ содон зүйл таныг сэргээнэ. Өөрийнхөө давуу талыг мэдэр. Аз жаргалтай хүн байхыг хүсэж байгаа л бол өөрийн сонирхлыг бодит болгоход анхаар. Өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэйг мартаж болохгүй. Сэтгэл дундуур байдлыг мэдэрч болох ч бүгдийг засах боломж гарна.

Матар: Эртлэн босож ажлаа амжуул. Гадаад үзэмждээ анхаар. Өөдрөг сэтгэлтэй байвал илүү өөртөө итгэлтэй, дур булаам болох болно. Аз туршсан үйлдэл хийх хэрэггүй. Эрүүл мэндээ сайтар хамгаалах цаг үе. Мөнгөө ухаалгаар зарцуул. Төлөвлөснөөсөө илүүг үрж болзошгүй тул хяналтаа сайжруул.

Хумх: Ойлгомжгүй байдалд ороод байсан харилцаа холбоо сэргэх боломжтой үе. Баяр хөөртэй уулзалт цугларалт таны сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөлөх болно. Завгүй, идэвхтэй байж, өөрийн ур чадвараа гаргахыг хичээгээрэй. Өөрийнхөө төлөвлөгөөг гаднын нөлөөнөөс болж нуран унахаас хамгаалаарай. Зарим шинэ харилцаа холбоо нь тийм ч үр ашигтай биш байх тул сэтгэл хөдлөлөө сайн хянаарай.

Загас: Танд сайнаар хандаж буй хүмүүсээс нүүр буруулах хэрэггүй. Шийдвэр гаргахдаа хэтрүүлэх магадлалтай. Одоогоос хийх үйлдэлдээ хяналт тавих нь ухаалаг хэрэг болно. Амьдралд ойрхон шийдвэр гаргахад таны бүтээлч чанар тусална. Зарим сонирхол, хобби тань арай л үнэтэй тусах тул өр төлбөрт орохоос сэргийл.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19