Dark Light
Нийгэм | 2023-11-29

Цахим шилжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 28-нд хүлээн авч уулзлаа.

ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажиллаж иржээ.

Сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласанд хатагтай Димовскад талархал илэрхийлээд, цаашид эдгээр ажлаа үргэлжлүүлэн, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээснийг ЦХХХЯ мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19