Dark Light
Нийгэм | 2023-12-12

Түгжрэлийн сайд биш түлшний сайд түгжрэл арилгав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын түгжрэл хариуцсан сайд болсноо хайруулын тавган дээр суусан гэж хэлсэн Б.Дэлгэрсайхан биш Уул уурхайн сайд Ж.Ганбаатар Улаанбаатарын бөглөрлийг уухайлан шийдсэн гэмээр юм боллоо. Түгжрэлийн сайд өөрөөсөө эхлэн автобусанд суух сургалт, соёлын довтолгоо өрнүүлэхээр хайруулын тавгаа тослон халааж суутал түлш шатахуун тасарч, түгжрэл бөглөрөл шингэрлээ. Түлш шатахуунгүй машин тэрэгнүүд хөдөлж чадахаа больсон улмаас түгжрэл тагларал ч саараад байна. 

Ж.Ганббатар Оросуудын хориг хэвээрээ байна, түлш шатахуун орж ирээгүй, 11-р сард бүх нөөцөө шавхсан гэж нэг хойшоо заагаад, яриа гүйцэд сонссонгүй, буруу гарчиг өгснөөс болсон гэж сэтгүүлчдийг нэг зандраад төмөр зам дээр асуудал байна гэж бас нэг тийш нь чиглүүлээд, өнөөдөр ханган нийлүүлэлт хэвийн ч эрэлт хэрэгцээ өссөнөөс болсон гэж хэллээ. 

Түлш шатахууны хомстол хангалт нийлүүлэлтээсээ болоогүй, тээвэр ачилтаасаа болоогүй, хойд хөршөөс болоогүй, сайдаас өөрөөс нь ч болоогүй, өссөн хэрэглээнээс л болсон юм байна. Монголыг тэжээж байгаа нүүрсний экспорт 62 сая тоннд хүрсэн, түлшний эрэлт хэрэгцээ өсч байгаа нь түлш шатахууны асуудал хариуцсан сайд нь бүү хэл түмний нэг иргэнд ил тодорхой байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19