Dark Light
Нийгэм | 2023-12-12

Итали Улсын Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жованна Пиккарретаг өнөөдөр хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авч уулзав.

Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд Жованна Пиккарретад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

Элчин сайд Жованна Пиккаррета Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19